2007-10-17
Нийслэлчvvд мeнгeн устай сvv уусан байх магадлалтай
Тeв аймгийн Борнуур суманд vйл ажиллагаа явуулдаг "Ананд интернэшнл" компани цианит натри хeрсeнд алджээ. Болсон vйл явдлыг мэдээлэхээр нутгийн иргэд eчигдeр хэвлэлийн бага хурал зарласан байв. Борнуур сумын иргэн Я.Гэрэлмаа сэтгvvлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Сумын Засаг даргын дарамт шахалтаас айж, хамт ирэх ёстой хvмvvс маань ирсэнгvй" гэж яриагаа эхлэв.

"Ананд интернэшнл" хамгаалалтын компани хувиараа алт олборлодог хvмvvсээс шлам шороо 10 сая тeгрeгeeр худалдан авчээ. Учир нь иргэд eeрсдийн ухаж авсан шороогоо мeнгeн усаар угааж, алтаа илрvvлээд хаячихдаг байна. Мeнгeн ус шорооноос алтыг 60 хувь ялгаруулж гаргадаг. Харин цианит натри vлдсэн 40 хувийг нь илрvvлдэг гэсэн мэдээлэл бий. Иймд дээрх компанийнхан амар хялбар аргаар алт олборлохын тулд иргэдээс шороо худалдаж авсан нь энэ аж. Тэд шороогоо Борнуур сумаас урагш Нунт гэдэг газарт аваачиж угаадаг байж. Хадлангийн зориулалттай уг газарт 0.4 га талбайд, цианит ашиглажалт олборложээ. Vvнийг нутгийн иргэд эсэргvvцэж eнгeрсeн оны арваннэгдvгээр сард Улсын мэргэжлийн хяналтын газарт хандаж шинжлvvлжээ. Шинжилгээгээр цианит хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна. Цианит натри ашигласан тэрхvv газрын хeрс vхжсэн байна. Мeн энэ зун салхины чиглэлийн дагуу тал руу 200 орчим километр газрын eвс ургаагvй аж. Нутаг усаа хамгаалсан иргэд холбогдох газарт нь хандсаны хvчинд хэн нь vл мэдэгдэх хvмvvс eнгeрсeн наймдугаар сард шороо асгачихаад явчихжээ. "Энэ нь саармагжуулалт нь мeн юм уу. Мeн бол яагаад тусгаарлах тэм-дэг, хашаа бариагvй юм бэ. Малын бэлчээр газар шvv дээ. Холбогдох байгууллагууд нь бvрэн саармагжуулж, арга хэмжээ авах хэрэгтэй" хэмээн Я.Гэрэлмаа шаардаж байлаа.

"Ананд интернэшнл" компанийн хятад эзэд нь Хонгорыг хордуулсан хужаа нартай холбоотой аж. Харин монгол талын захирал нь Ганбаатар гэдэг хvн байдаг гэнэ. Тэдэнд хууль бус vйл ажиллагаа эрхлэх зeвшeeрлийг нь Борнуурын Засаг дарга eгсeн юм байна.

Сумын тeвeeс гурван километрийн зайд Бичигт багийн нутагт мeнгeн усны таван тээрэм ажиллуулдаг байна. Энэ нь булгийн эхэнд байдаг болохоор нутгийн иргэдэд хордлогын шинж тэмдэг илрэх болжээ. Тэдний гэдэс гvйлгэх, хоолой гашуун оргих, нvд нь хорсох болж. Vvнээс гадна малын сvvний гарцмуудсан гэнэ. Харин бага шиг гарсан сvvгээ уухаар гvйлгэж, дотор нь муухайраад байсан болохоор малчид бор цайтай зусчээ. Тиймээс хотоос ирдэг сvvний машинд сvvгээ зардаг байсан бололтой.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax
15826