Оюутан насаа бааранд vдэх vv
Өнөөгийн залуус сэтгэлгээний хувьд хоёр хөлтэй байх хэрэгтэй гэж би боддог. Нэг хөл нь мэдлэг рvv, нөгөө нь шинэчлэл рvv алхаж байх ёстой. Гэвч оюутан эалуусын хэлж ярьж,хийж бvтээж байгаа нь өнөө маргаашаа өнгөрөөсөн, чөлөөт цаг олдвол номын сан бус баар руу зvглэхийг илvvд vзэх болсон нь харамсалтай. Yvнийг дагаад оюутны хотхонууд баараар дvvрч, онгорхой нvх сvв бvрт архи, дарс худалдах шөнийн дэлгvvр ажиллаж байна. Эдгээр газрын vйлчлvvлэгч нь мөнөөх л оюутан залуус. Тэр ч бvv хэл оюутнуудад зориулсан ломбард ажилладаг гэж байгаа. Тэнд гар утас, ээмэг бөгжөө тавиад нэг шөнө наргих мөнгөө олдог. Маргааш нь дахиад л шоуны мөнгө яаж олох тухай бодсоор хичээлийн цагийг өнгөрvvлж байгаа оюутан олон байгаа. Хичээлийн шинэ жил эхлэхэд оюутнууд аав, ээжээсээ сургалтын төлбөр, байр хоол, унааны хөлс энэ тэр гэсэн шалтаг хэлж мөнгө авсаар байгаад бараг жилийнхээ хэрэгцээг ганцхан сарын дотор дуусгачихдаг. Жил бvрийн есдvгээр сард баар цэнгээний газар сул суудал олдохгvй, такси ч зогсохгvй юм гэж хvмvvс ярьдаг. Хөдөөнөөс ирсэн оюутнууд аав, ээжийнхээ өгсөн мөнгийг архи дарс мэтхэнд vрж дуусгахаар орой бvрийг бааранд өнгөрvvлж байгаа болохоор тэр. Ойрхон газар ч алхахаас төвөгшөөж такси хөлөглөдөг. Ер нь намар оюутан шиг баян хvн байдаггvй. Харамсалтай нь тэд мөнгийг гарын салаагаар урсгаж байхдаа өөрийг нь сурч боловсорч байгаа гэж бодож буй аав, ээжийгээ хуурч байгаадаа огтхон ч зовдоггvй. Харин эцэст нь баарны эздийн халаасыг тvнтийлгээд л өнгөрч байна. Угтаа оюутнууд энэ их мөнгийг ном сурахдаа зарцуулдаг бол “дипломын гол” гэгдэх хэмжээний боловсон хvчин болохгvй байхсан.
Их, дээд сургууль олон байрладаг болохоор нь Чингэлтэй дvvрэгт хэдэн баар vйл ажиллагаа явуулдгийг сонирхлоо. Албан ёсны зөвшөөрөлтэй баар 39 байдаг гэнэ. Нэг дvvрэгт 39 байгаа гэж бодохоор нийслэлийн хэмжээнд лав 200 дөхөж очих нь. Энэ бол багцаалсан, бас албан ёсны зөвшөөрөлтэй байж болох баарны тоо шvv дээ. Yvний цаана хэчнээн баар зөвшөөрөлгvй ажиллаж байгааг таах аргагvй. Ямартаа ч онгорхой нvх сvв бvрт баар гэсэн хаяг хадсан байгаагаас vзэхэд дээрх тооноос хэд дахин давж мэднэ.
Саяхан нийслэлийн Баянзvрх дvvргийн цагдаагийн ажилтнууд дvvргийнхээ нутагт vйл ажиллагаа явуулж байгаа томоохон бааруудад гэнэтийн шалгалт хийжээ. Гэтэл Сансар орчим байрладаг “Диана”, “Торнодо” зэрэг баар тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан, бохир заваан орчинд vйлчилж байсан нь илэрсэн байна. Гэвч эдгээр баар шалгалт бvрийг ийм л дvр төхтэй угтдаг гэнэ. Шаардлага тавиад хvлээж авдаггvй, зөрчилтэй хэрнээ ажилласаар байдаг иймэрхvv баарны эзэд нь ихээхэн мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгэн биз. Гэхдээ хэдий болтол тэднийг өөгшvvлэх вэ. Сvvлийн жилvvдэд муу бvхэнтэй оюутны нэр холбогдох болсны шалтгаан нь архидалт. Тэд дээрэм хийж байна, охид нь биеэ vнэлж, зочид буудал, саун массажны газар ажилладаг гээд л муу муухай бvхэнтэй холбогдож байна. Гэтэл тэдэнд архидах байр бэлтгэж өгсөн, биеэ vнэлэхийг шаардсан этгээдvvд хариуцлага хvлээхгvй, цэвэрхэн өнгөрсөөр. Тэгэхээр цаг хэтрvvлэн ажиллаж байгаа бааруудыг хаах хvртэл арга хэмжээг дорвитой авмаар байна. Торгууль тэдний толгойг илэхтэй адил. Хэрэв орой vдшийн цагаар ажиллах баар байхгvй бол оюутнууд гэртээ харихаас өөр хаачихав. Эсвэл номын сан, интернэт кафег зvглэж таарна.

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих